Бүтээгдэхүүн солих, буцаах нөхцөл
Манайх Монгол Улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон стандарт журмын дагуу буцаалт, солилтыг хийж гүйцэтгэнэ.
Дараах тохиолдолд барааг буцаах боломжтой:
- Алдаа, гэмтэлтэй, үйлдвэрийн доголдолтой бараа
- Захиалсан бараанаас өөр бараа ирсэн
- Хүргэлтийн явцад эвдэрсэн бараа
Буцаах боломжгүй бараа:
- Хэрэглэж эхэлсэн гоо сайхны бүтээгдэхүүн
- Савлагааг нь онгойлгосон витамин, хүнсний нэмэлт
- Ариун цэвэртэй холбоотой зүйлс
- Барааны өнгө, загварын сонголт таалагдаагүй гэх субъектив шалтгаан
Буцаалт хийх журам:
- Хэрэглэгч барааг хүлээн авснаас хойш 24–48 цагийн дотор бидэнд мэдэгдэнэ.
- Барааг хэрэглээгүй, эвдрээгүй, бүрэн бүтэн савлагаатай байх ёстой.
- Гэмтэлтэй барааны тохиолдолд зургийн нотолгоо шаардлагатай.
- Буцаалтын шийдвэрийг 1–3 ажлын өдөрт гаргана.
Төлбөр буцаалт
- Буцаалт баталгаажсан тохиолдолд төлбөрийн буцаалтыг 1–7 ажлын өдөрт багтаан хийнэ.
- Картын төлбөрийн системийн шимтгэл нь банкны бодлогоос хамаарч тодорхой хугацаа шаардаж болно.
