Манайх Монгол Улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон стандарт журмын дагуу буцаалт, солилтыг хийж гүйцэтгэнэ.

Дараах тохиолдолд барааг буцаах боломжтой:

  • Алдаа, гэмтэлтэй, үйлдвэрийн доголдолтой бараа
  • Захиалсан бараанаас өөр бараа ирсэн
  • Хүргэлтийн явцад эвдэрсэн бараа

Буцаах боломжгүй бараа:

  • Хэрэглэж эхэлсэн гоо сайхны бүтээгдэхүүн
  • Савлагааг нь онгойлгосон витамин, хүнсний нэмэлт
  • Ариун цэвэртэй холбоотой зүйлс
  • Барааны өнгө, загварын сонголт таалагдаагүй гэх субъектив шалтгаан

Буцаалт хийх журам:

  • Хэрэглэгч барааг хүлээн авснаас хойш 24–48 цагийн дотор бидэнд мэдэгдэнэ.
  • Барааг хэрэглээгүй, эвдрээгүй, бүрэн бүтэн савлагаатай байх ёстой.
  • Гэмтэлтэй барааны тохиолдолд зургийн нотолгоо шаардлагатай.
  • Буцаалтын шийдвэрийг 1–3 ажлын өдөрт гаргана.

Төлбөр буцаалт

  • Буцаалт баталгаажсан тохиолдолд төлбөрийн буцаалтыг 1–7 ажлын өдөрт багтаан хийнэ.
  • Картын төлбөрийн системийн шимтгэл нь банкны бодлогоос хамаарч тодорхой хугацаа шаардаж болно.