ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Энэхүү вэб сайт нь “Батнай-Од” ХХК-ийн албан ёсны вэб сайт бөгөөд Япон улсаас импортолсон гоо сайхны бүтээгдэхүүн, мэргэжлийн салон бүтээгдэхүүн, витамин, хүнсний нэмэлт болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний онлайн худалдаа эрхэлнэ.

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг вэб сайтаар дамжуулан бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

Хэрэглэгч нь вэб сайтаар дамжуулан захиалга хийснээр энэхүү үйлчилгээний нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

Вэб сайтын нэр, лого, дизайн, зураг, контент болон бусад мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах, ашиглахыг хориглоно.

Захиалга ба бүртгэл

Хэрэглэгч захиалга хийхдээ өөрийн овог нэр, утасны дугаар, имэйл хаяг, хүргэлтийн хаягийг үнэн зөв бөглөх үүрэгтэй.

Оруулсан мэдээллийн үнэн зөв байдалд хэрэглэгч өөрөө хариуцлага хүлээнэ.

Захиалга нь төлбөр амжилттай хийгдсэний дараа баталгаажна.

Төлбөр тооцоо

Сайтад байршуулсан үнэ нь НӨАТ шингээсэн жижиглэнгийн үнэ байна.

Захиалга баталгаажихын тулд төлбөрийг 100% төлсөн байна.

Төлбөрийг банкны карт, Social Pay болон онлайн төлбөрийн системээр гүйцэтгэнэ.

Интернетийн доголдол, банкны саатал, хэрэглэгчийн буруу гүйлгээнээс үүдэлтэй асуудалд байгууллага хариуцлага хүлээхгүй.

Энэхүү үйлчилгээний нөхцөлтэй холбоотой үүссэн аливаа маргааныг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

Байгууллага нь үйлчилгээний нөхцөлийг шаардлагатай үед өөрчлөх эрхтэй бөгөөд шинэчилсэн хувилбар вэб сайтад нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болно.